АНУ-ын Армийн Иргэн цэргийн баг, “Талын туурай” төрийн бус байгууллага, Азийн сантай хамтран өнгөрсөн сарын 24- 28-ны өдрүүдэд Булган аймагт иргэдийн эрүүл мэнд, мал эмнэлгийн тусламж үзүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа.
Малчдад зориулан анхны тусламжийн, мал эмнэлгийн тусламж үйлчилгээний хичээл заав. Цус алдалтыг хянах, чиг тавих зэрэг иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг АНУ-ын армийн эмч удирдан явуулсан.
Харин малын эрүүл мэндийг хамгаалах, малын зонхилон тохиолдох өвчнийг илрүүлэх, эмчлэх мал эмнэлгийн зохистой дадал, мал эмнэлгийн хууль тогтоомжийн талаарх хичээлийг Монгол Улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн малын эмч удирдан явуулжээ.
АНУ-ын Армийн Иргэн цэргийн багаас мал сүргийг арчлахад туслах зорилгоор эмнэлгийн хэрэгслийг хандивлажээ.
Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ