Ё.Басхүү Ази тивийн аварга болжээ

 Казахстаны нийслэл Нурсултан хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы бөх Р.Танакаг цэвэр ялж тивийн аварга болжээ.

Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас Ё.Басхүүгээс гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57 кг-д М.Ичинхорлоо / V байр/, Л.Энхрийлэн / VII байр/ нар хүчээ сорьсон юм.

Өнөөдрийн байдлаар Японы жүдочид 3 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлж байгаа бол Узбекистан, Монголын шигшээ багууд 1 алт, 2 хүрэл медальтай удаалж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг