Эдийн засгийн гэмт хэрэгтнүүд

N: 1 Женко хочит Х. Баттулга

Төрсөн огноо:1963.03.03

Нас: 59

Хүйс: Эр

17 чингэлэг спирт оруулсан хэргээр шалгагдаж оргон зугтсан.

Оффшор данстай.

Женко Баттулга Гашуун сухайт- Таван толгой чиглэлийн 267 километр төмөр замын далан бариулсан. Тус даланд Чингис бондоос 280 сая ам,доллар зарцуулсан  гэвч Замын холболтын цэгийг 18 километрээр хол зөрүүлж, өндрийг нь 30 гаруй метр 10 давхар байшингийн хэмжээнд зөрүүлжээ. Энэ даланг дахин ашиглах боломжгүй бөгөөд сэргээн засахад 26 сая ам доллар шаардлагатай тухай хөндлөнгийн Аудитын дүгнэлтээр тодорхой болсон. Төмөр замын ТЭЗҮ хийсэн гэх Женкогийн 4 компани 7 тэрбум 300 сая төгрөг авсан боловч тус ТЭЗҮ нь хэрэглэх боломжгүй, баталгаагүй цаас болох нь нотлогдсон ч Женко ерөнхийлөгч болонгуутаа улсын нууцад хамруулан нууцлав. Төмөр замын ТЭЗҮ-ийг гүйцэтгэсэн Монголын төмөр зам компаний дэд захирал Бат-Эрдэнэ, Либерти Партнерс компаний захирал Ганбат нар 2015 оны 11-р сараас Интерполоор эрин сурвалжлагдаж байгаа боловч одоог хүртэл олдоогүй.

Үргэлжлэлийг маргааш ...

Б.Чойдог