МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг:
Энэ сайхан спорт талбайг зориулалтынх нь дагуу ашиглах хэрэгтэй. Спортын зориулалттай газар орон сууц барина гэвэл МҮОХ эсэргүүцэх болно. Хүүхэд залуучууд, ирээдүй үед маань спорт цогцолбор илүү хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа МҮОХ-ны нэр дээр байсан газар. Энд орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байгуулах ажилд спорт холбоодыг хамтран ажиллахыг уриалж байна.
МҮОХ-ны гаднах талбайгаа олон нийтэд нээлттэй ногоон байгууламж болгохоор зарласандаа өндөр тоосгон хашааг нурааж, тохижилтын ажил дуусч байна.
Спорт цогцолбор барих ажлыг Азийн Олимпын зөвлөлтэй уулзаж, санал солилцоход бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Энэ төслөө удахгүй эхлүүлэх болно гэжээ.
We need more sports and Olympic arenas instead of luxury buildings especially on land that used to belong to National Olympic Committee. I am confident that the National federations will cooperate and international organizations as well as the public will support us.