АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН НЭГЖИЙН ЗОХИЦУУЛАГЧ, ДОНОР, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ.
Уулзалтыг Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмбаярын Баттулга ахалсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, байгаль орчны зорилтот хөтөлбөр, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын урт, дунд хугацааны зорилт, арга хэмжээг БОАЖЯ-ны Байгаль орчин, аялал жуулчлалын нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч С.Эрдэнэцэцэг танилцуулжээ.
Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжүүдээс төслийн танилцуулга, гүйцэтгэлийн явцыг танилцуулж, төслийн үйл ажиллагааг яамны 2023 оны үйл ажиллагаа, хүрэх үр дүнтэй уялдуулах, хамтран зохион байгуулах асуудалд нэгдсэн ойлголцолд хүрэв.
Энэхүү уулзалт нь салбарын яам, салбарт хэрэгжиж буй төслүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулаад зогсохгүй төслүүд өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, давхцалыг арилгах, харилцан мэдээлэл солилцох ач холбогдолтой ажээ.
Уулзалтад ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролцжээ.
Эх сурвалж: БОАЖЯ