Европын хамгийн том цөмийн станц хяналтаас гарлаа гэжээ

Украины Энергодар хотод байрлалтай Европын хамгийн том Запорожье цөмийн станцад аюулгүй байдлын бүх шалгуур зөрчигдсөн гэж НҮБ-ын Цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси AP агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тухайлбал, 

  • Тулааны бүсэд байгаа бөгөөд байлдааны суманд өртсөн
  • Уг станц Оросын армийн хяналтад байгаа ч Украины ажилтнууд удирддаг учраас яах аргагүй зөрчил үүсгэж байна. 
  • Байлдааны улмаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт зогссон
  • Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг үйлдвэрийн ажилтнуудтай холбоотой байгаа ч хааяа тасалдаж байна гэх асуудлуудыг дурдсан байна.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Украины ч эрх баригчдад, ОХУ-ын ч эрх баригчдад хандаж, тэднийг Энергодар дахь Запорожье атомын цахилгаан станцад нэвтрэх боломжоор хангахыг хүссэн юм.

Эх сурвалж: ВВС