Монгол охин Унгар улсын аварга болж, ДАШТ-д орох эрх авчээ

Унгар улсын өсвөрийн шатарчдын АШТ-ий шигшээд 14 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Дебрецен хот /DEAC/ клуб, Champion professional online chess клубийн тамирчин Д.Нандин-Эрдэнэ түрүүлжээ.

 

Ийнхүү Д.Нандин-Эрдэнэ Унгар улсын Эгэр хотод 7 дугаар сарын 23-31-нд болсон тус тэмцээнд нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангаж аваргалснаар өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авсан байна.


Энэ жил Унгар улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд 5 дахь удаагаа өрсөлдөж анх удаа түрүүлж буй Д.Нандин-Эрдэнэ өмнө нь мөнгөн медаль нэг, хүрэл медаль хоёр удаа хүртэж байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг