Жүдочид тивийн АШТ-д оролцохоор Казахстан улсад очжээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Нурсултан хотноо энэ сарын 4-7-нд болно.


Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид даваа гарагт Казахстан улсыг зорьжээ. Багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдаа танилцуулж байна.


Ази тивийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.


Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А. Адьяасүрэн хүчээ сорихоор болжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг