БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ Хятадын бүрэн эрхэнд халдсан асуудлаар байр сууриа илэрхийлжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И АНУ Хятадын бүрэн эрхэнд халдсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын талын албан ёсны байр суурийг үл тоомсорлон Хятадын бүс нутаг Тайваньд эрээ цээргүй хөл тавилаа. Энэхүү үйлдэл нь нэг Хятад зарчмыг ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрхэнд санаатайгаар халдаж, улс төрийн илт өдөөн хатгалга хийж, Хятадын ард түмний дургүйцлийг хүргэхийн зэрэгцээ олон улсын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байна. АНУ-ын зарим улс төрчид Хятад, АНУ-ын харилцааны “асуудал өдөөгч” болсон ба АНУ Тайванийн хоолойн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын “хамгийн том сүйтгэгч” болсон гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо.

Америкийн тал хэлэхдээ, эрх бүхий гурван байгууллага тусдаа байгууллага, танхимуудыг хязгаарлах боломжгүй гэлээ. Гэвч  олон улсын хууль, эрх зүйн суурь зарчмаар, АНУ олон улсад хүлээсэн үүргээ зайлшгүй гүйцэтгэх үүрэгтэй. Тэр дундаа,  улс төрийн чухал албан тушаалтан дураараа аашилж бүр ч үл болно. 

Америкийн тал мөн хэлэхдээ, Хятад бүрэн нэгдэхийг эрэлхийлэх нь Тайваньд учруулж буй заналхийлэл гэж байна. Харин суурь зүй тогтол бол Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн асуудал бол бүрэн Хятадын дотоод хэрэг. Хятадын тал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, салан тусгаарлалыг эсэргүүцэх нь хууль ёсонд нийцсэн зүйн хэрэг.  

Энд миний бие онцлохыг хүссэн зүйл бол Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг тогтоогч нь “Нэг Хятад” зарчим. Хятад, Америкийн энх тайван хамтран оршин тогтнолын жинхэнэ “хамгаалагч хэрэм” бол хамтарсан гурван мэдэгдэл. “Америкаар дамжуулж тусгаар тогтнуулах” нь явуургүй мухар зам.

“Тайваниар дамжуулж Хятадыг хязгаарлах” нь гарцаагүй ялагдана. Үндэсний нэгдлийн төлөөх үндэсний их ёсны өмнө, Хятадын ард түмэн аливаа гажууд итгэхгүй, буг сүнснээс ч айхгүй  зан чанар, зүрхшээн унахааргүй зорилго, санаа бодол нэгдсэн олон түмний шийдэмгий зориг, үүнээс ч илүүтэйгээр улс орог, үндэсний нэр төрөө хамгаалах хатуу чанд байдал бий гэдгийг хэлмээр байна" гэжээ.

Эх сурвалж: Бээжин (Xinhua)