Эдийн засагч Н. Энхбат:
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БА ТАЙВАНЬ:
Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ын шинжээчид дэлхийн эдийн засгийн шинэчилсэн тоймыг танилцуулсан.
Уг танилцуулгад дурьдсанаар ковид болон дайны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарч энэ онд 3.2 хувь, ирэх онд 2.9 хувьд хүрч өсөлтийн хурд саарахаар байна гэж үзсэн юм.
Өнөөдөр Тайпэй хотод болж байгаа АНУ-ын Конгрессын тэргүүн Н.Пелоси болон Тайванийн Ерөнхийлөгч нарын уулзалт, түүнээс гарах үр дүн нь дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд хамаатай юу, нөлөөлөх үү?
Бидэнд хамаагүй, том улс орнуудын асуудал гээд бид сонсохгүй, тоохгүй орхиж болно.
Гэвч дэлхийн эдийн засагт тэргүүлж буй, дэлхийн нийт эдийн засгийн 1/4-ийг эзэлдэг, 25.3 их наяд ам долларын эдийн засаг бүхий АНУ, нөгөө талаас хагас дамжуулагчийн дэлхийн зах зээлийн хэрэгцээний 80 гаруй хувийг хангадаг Тайванийн харилцаа бүс нутгийн болон улмаар дэлхийн эдийн засагт ч тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж болохоор байна.
Өнөөдөр болсон уулзалтын явцад Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг-Вэйн хэлсэн үгийг анхааралтай сонсоорой, уншиж танилцаарай гэж нийт судлаачид, эдийн засагчид, банкируудад зөвлөе! гэжээ.