Б.Жаргалсайхан:
“Амиа өгнө, амиараа хамгаална" гэж тангараг өргөөд байсан харуул хамгаалалтын хувцастай залуусыг ТЕГ-аас баривчилсан байна. "Аливаа гэмт хэрэг, үйл явдал санхүүгийн ул мөр үлдээдэг гэдэгтэй адил "Тусгаар Тогтнол" гэх хөдөлгөөн цаанаасаа санхүүжилт авдаг байж. Мэдээллээс харж байхад Х.Баттулгын баруун гар Тамгын газрын дарга асан "Буурал" А.Гансүх гэдгийг "Тусгаар тогтнол" хөдөлгөөний гишүүд мэдээлсэн байх юм. Мөн эдгээр нөхдүүд баг зүүн жүжигчин Д.Сосорбарамын "айлчилсан" этгээдүүд бололтой. Мөн цэрэгжих, зэвсэглэх, хорлон сүйтгэх ажиллагаа хийхийг илэрхий сурталчилж буй нөхдийн цаана хэн байв. "Өглөө" кино дээр "Бишээ цаад эздийг нь" гэдэг шиг ядарсан, зүдэрсэн иргэдэд хэдэн төгрөг өгч хорлон сүйтгэх ажиллагаанд уриалсан эздийг нь олох хэрэгтэй. Тэрхүү хөдөлгөөнийн нөхдөд үзэл санаагаар уруу татсан Г.Уянга ч тайлбар хийх хэрэгтэй дээ. Захиалгатай төлбөртэй, цэрэгжсэн хөдөлгөөний цаад зорилго юу байв. Магадгүй Хятадын Гадаад хэргийн сайд Ван И байв уу. Шоронд орох туйлын магадлалтай "Загалмайлсан эцэг" юу ч хийхээс буцахаа байв уу гэсэн хардлага төрнө гэжээ.