Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авсныг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгджээ.
Хятадын хоригт Тайванийн ардчилсан сан, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн сан өртсөн бөгөөд тус улсын нэр төрийг гутаасан, салан тусгаарлах үзэлтнүүдэд дэмжлэг үзүүлсэн хэмээн хориг арга хэмжээ авчээ. Эдгээр санд хандив өгсөн хүмүүстэй хамтран ажиллахыг Хятадын компаниудад хориглосон байна.
"Эдгээр байгууллага нь Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдтэй холбоотой, тэд манай улсын нэр хүндийг унагаж, "Нэг Хятад" зарчмыг зөрчихийн тулд олон улсын хамтын нийгэмлэгт нөлөөлөхийг оролдсон" гэж Ма Сяогуан мэдэгджээ.
Эх сурвалж: Бээжин Xinhua