Дуулиан шуугианы эзэд шүүхэд шилжжээ

Эргэн санацгаая…

2020 он. Хорь хорь он

Монголчуудын түүхэн Шинэ зууны хэлмэгдүүлэлт газар авсан он байсан юм. Монголын шүүх прокурорын байгууллага яргын, хэлмэгдүүлэлтийн машин шиг ажиллаж арай бусдаасаа дөнгүүр хэдэн сэхээтнийг нь толгой дараалан яллагдагчаар дуудан, шүүхийн умгар өрөөнд нээлттэй нэртэй ч хаалттай шүүж ялтан сэтэр зүүлгэж байв.

Төд удалгүй нэгэн ялын схем задарсан билээ. Тэрхүү схем дээр дээрх хүмүүсийг хэрхэн хэрэгтэн болгох, ямар хэрэгт холбох, хэзээ яаж шүүх, хэдэн жилийн ял өгөх зэрэг төлөвлөгөө дурайтал бичсэн нь цахим орчинд цацагдав.

Энэ ялын схемийг үйлдэгч гүйцэтгэгчээр тухай үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүмүүс нэр холбогдов.

Буурал хэмээн олноо алдаршсан А.Гансүх тухайн үеийн ҮАБЗ-ийн НБД, ЕТГ-ын ажилтан Б.Баасанцогт нар.

Эдгээр хоёр хүн шалгагдаж эхэлжээ. Шалгуулах олон ч хэрэгт нэр холбогдсоныг Монголчууд андахгүй.

Өнгөрсөн 10 гаран жилийн хугацаанд дуртайгаа хийдэг байсан гэмээр дураараа дургиж ирсэн дуулиан шуугианы эзэд, Х.Баттулгын эргэн тойрныхон ийнхүү эхнээсээ шүүхийн хаалга татжээ…