Ши, Байден нар Тайванийн асуудлаар харилцан анхааруулга солилцжээ

АНУ, Хятадын удирдагчид хоёр цаг гаруй үргэлжилсэн цахим уулзалт хийхдээ Тайваний асуудлаар бие биедээ анхааруулжээ.

Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинд хэлэхдээ, арлын статусыг өөрчлөх ганц талын алхмуудыг АНУ эрс эсэргүүцэж байна.

Гэхдээ Тайванийн талаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй гэж нэмж хэлжээ.

 Ши Жиньпин Байденд Хятадын зарчмыг баримтлахыг захиж, "Галаар тоглосон хүн шатах болно" гэж анхааруулсан хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлах тухай цуурхал гарахаас өмнө уг асуудлын хурцадмал байдал улам бүр нэмэгдэв.

Эх сурвалж: BBC