2022 оны энэ сарын гурванаас 15-ыг хүртэл 12 хоногийн хугацаагаар халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Мөн зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул тус төвийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой гэжээ.
Наймдугаар сарын гурванаас 15-ныг хүртэл халуун ус хязгаарлах байршлууд:
220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТИС, Япон улсын элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын элчин сайдын яам, ШУТИС орчмын хэрэглэгчид, ЭМШУҮИС, Нэгдүгээр эмнэлэг, СЭЗДС, УСУГ-ын орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана гэжээ.