МУСГЗ Ц.Энхбат:
Өнөөдөр Монголдоо хөл тавилаа. Миний хөлөглөсөн "Asiana" нислэгээр гадаадын жуулчид голдуу зорчигчид ирлээ. Москва, Бээжин хаалттай учир жуулчид Инчоноор голдуу дамжиж буй аж. Өнөөдөр гэхэд л Солонгосоос таван онгоц буух юм байна. Гэтэл "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын төв орох гэж жуулчид 3 цаг орчим түгжирлээ. Дараа дараагийн жуулчид ч үүнийг тойрохгүй. Ийнхүү жуулчдыг Монголд хөл тавьсан цагаас л залхаах, бухимдуулах, үргээх ажлыг хийж байна.
Ерөнхий сайд сая саяар нь жуулчин авчирна гэж ярьдаг. Гэтэл амьдрал дээрээ жуулчдыг татах бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Ядаж үргээхгүй байх хэрэгтэй!
Ц.ЭНХБАТ