Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон тус улсын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлжээ.