Рио Тинто ивээн тэтгэж, Монголын урлагийн зөвлөлийн зохион байгуулсан Соёлын өвийн төв дээрх "ӨВ ЭРДЭНЭ ТЕАТР"-ын нээлт ёслол төгөлдөр сайхан болжээ. Аав маань 45 жилийн өмнө Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг нээж байх цагт Хөгжмийн багш, удирдаач байжээ. Өнөөдөр Монголчуудын соёлын биет бус нандин их өвүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Өв эрдэнэ театр"-ын нээлтийн ёслолын найруулж, басхүү хөтлөн удирджээ. Нээлтэнд Монголын соёл урлагийн салбарынхан өргөнөөр ирцгээсний дотор биет бус соёлын нандин өвүүдийг өвлөн уламжлагч хосгүй авьяастнуудын төлөөлөл хүрэлцэн ирж, сэтгэлийн шавиагаа хангах өргөөндөө хуржээ. Энэхүү буянтай сайхан төслийг санхүүжүүлсэн Рио Тинто компани, төслийн зохицуулагч Монголын урлагийн зөвлөлийнхөнд гүн талархлыг илэрхийлье. Мөн цаашид биет бус соёлыг түгээн дэлгэрүүлж хамгаалах эрхэм ариун үйлсийг энэхүү театраараа дамжуулж хэрэгжүүлэх Монголын Соёлын өвийн бүтээлч хамт олонд болон СББӨ-ийг өвлөн уламжлуулж яваа эрхэм авьяастнууддаа улам их амжилтыг хүсэн ерөөе.