БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ наймдугаар сард айлчилна. Манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг эдийн засагчид болон судлаачид хэлж байна. Эдийн засаг, нийгмийн томоохон төслүүдэд хамтарч ажиллах чухал яриа хэлэлцээр хүлээгдэж буйг онцолж байна. Айлчлалаар хоёр орны эдийн засаг, худалдааны болон хил, боомтын асуудал, томоохон төслүүд, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай яригдаж буй гурван талын Эдийн засгийн коридор, эдийн засгийн төслийн асуудлыг хөндөж, мэдэж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцуулжээ.