1. “Москвад цаазлуулсан Монголын ерөнхий сайд Агданбуугийн Амар” хөрөг нэвтрүүлэг цацагдлаа
Dens.mn cайтын эрхлэгч Т.Шинэбаярын санаачилгаар Монгол төрийн мэргэн сайд А.Амарын тухай хөрөг нэвтрүүлгийг DENS.mn сайтын DENS.mn фэйж хуудсаар амжилттай цацлаа.
2. Баянгол дүүрэгт 7 барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт ажиллажээ. Тус дүүргийн тухайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ гэж тооцоолжээ. Тиймээс хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байр түлхүү хайж байгаа аж.
3. Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг шалгана
Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг Төмөр зам, Хөгжлийн банк, Майдар гэх мэтчилэн Ерөнхийлөгч асны нэр холбогддог хэргүүд дуулиан шуугиан дуусашгүй арвин их. Эдгээр нэр холбогддог хэргүүдээс нь юуны түрүүнд гуравт нь шалгалт хийгдэж эхлэх ажээ.
4. АН: “Цэргийн ажиллагаа” нэрийн дор цэрэг зэвсгийн хүчээр халдан түрэмгийлэл үйлдэж байна
Тус намынхан өнгөрсөн 7 хоногийн лхавга гарагт 4.11 мэдээллийн цагаараа “Улс оронд эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлэж, ард иргэдийн амьдрал өдрөөс, өдөрт уруудан доройтож байгаа энэ цаг үед бусад улс орон руу “цэргийн ажиллагаа” нэрийн дор цэрэг зэвсгийн хүчээр халдан түрэмгийлэл үйлдэж байгаа ОХУ-ын зэвсэг, техник олон тооны цэргүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулан ирж байгаа явдалд Ардчилсан намын гишүүд дэмжигчид төдийгүй ард иргэд санаа зовж, бас үүний учир шалтгааныг эрх баригчдаас асууж, албан ёсны тайлбар хийхийг хүсэж байна” гэсэн юм.
5. Явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байдаг. Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны эх сурвалж "Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар явган зорчигч руу ус цацсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулна гэж мэдэгдлээ.
6. БНСУ-ын ЭСЯ визийн журамдаа өөрчлөлт оруулжээ
БНСУ-ын Элчин Сайдын Яам 2022 оны долдугаар сарын 25-ны өдрөөс визийн журмаа шинэчилсэн тухай мэдээллийг албан ёсны сайтдаа нийтэлжээ. Ингэхдээ F-6, F-1-5 визийн журамд өөрчлөлт оруулжээ. F-6 нь гэрлэлт цагаачлалынх бол F-1-5 нь гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүлд оршин суух виз олгох аж.
7. Дэлхийн өвийн жагсаалтад Амарбаясгалант хийдийг бүртгүүлнэ
Улс орнуудын өөрсдийн үндэстний дархлаагаа хамгаалах, таниулах, өвлүүлэх үйл хэрэгт "Дэлхийн өвийн жагсаалт" чухал ач холбогдолтой байдаг аж. Тухайлбал соёл уламжлал болон газар нутаг гээд олон төрөл aангиллаар энэхүү жагсаалтад улс бүр өөрийн үнэт өвөө албажуулан бүртгүүлдэг юм байна. Эл Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад одоогоор бүртгүүлэхээр төлөвлөсөн 12 газар Монгол Улсад байдаг байна. Дээрх 12 газрын соёлын ангилалд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь Амарбаясгалант хийд, түүнийг хүрээлсэн тахилгат, соёлын дурсгалт газар багтжээ.