Элчин сайд Ц.Сүхбаатар: Туг далбаагаа өлгөчихсөн танк явах нь байж боломгүй үйлдэл, доромжлол

Элчин сайд асан, ахмад дипломатч Ц.Сүхбаатар: “Гадаад улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарын албан ёсны айлчлалын үеэр тухайн гадны улсын далбааг гудамж талбайд, машинд өлгөхийг зөвшөөрдөг. Гэхдээ хаана хаана яаж байршуулах ямар тээврийн хэрэгслүүд дээр өлгөх ямар маршруутаар яаж явах зэргийг урьдчилан ярилцан хэлэлцэж тогтдог. 

Бусад үед зөвхөн ЭСЯ болон бүрэн эрхт элчин сайдын албан машин дээр өлгөхийг зөвшөөрдөг. Олон улс дэлхий нийтээр тогтсон жаяг ёс ийм юм.

Гэтэл цэргийн хээрийн сургуулилт хийх зорилгоор орж ирсэн гадаад улсын цэргийн бие бүрэлдэхүүн зэвсэг техник дээрээ өөрсдийн далбаагаа өлгөчихсөн улсынх нь нийслэл, орон нутаг дундуур явж байна гэдэг бол байж боломгүй үйлдэл хатуухан хэлвэл бараг доромжлол гэж үзэхээр байна.”