АНУ-н засгийн газар USAID-р дамжуулан, Монголын хүнсний ногоо тариалагч нарт бизнесийн төлөвлөгөө боловсруулах, санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэн Монгол улсын нийт ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, цаашлаад эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
2022 оны 07 сарын 25-нд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Монгол дахь (@USAIDMongolia) Захирал Томас Крехан @Жожилдаян ХХК хүлэмжийн аж ахуйтай танилцах айлчлал хийсэн аж. Айлчлалын үеэр Ноён Томас П.Крехан харилцагчийн бизнесийн одоогийн нөхцөл байдал, тариалалт ургацын мэдээллүүд, цаашдын төлөвлөгөөтэй танилцсанаас гадна Монголд хүнсний ногоо тариалагчдад тулгарч буй асуудал, цаашдын шийдлүүд, хүнсний ногооны кластерын хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцжээ.