Б.Жаргалсайхан: Эдгээр залуусыг нэг улс төрч нь талбайд оч гэсэн бололтой

Төв талбай дээр суух хэсэг залуусын талаар Б.Жаргалсайхан: 

Сүхбаатарын талбай дээр харуул хамгаалалт ч юм уу барилгын ажилтан аятай хувцасласан хэдэн нөхдүүд уриа лоозон хашгиран гүйж явна. 

Тусгаар тогтнол гэдэг хөдөлгөөн гэнэ.
Яриаг нь сонсвоос амиа өгнө, солино, алалцана гэцгээх юм.

Ямар нэг гадны халдлага, дайралтгүй болохоор хэнтэй амиа солих гээд байгааг ойлгосонгүй.

Хүүхдүүд гэрт бужигнаад хийцгүйрээд байхад томцуул "Гарч тогло" гэдэг шиг эдгээр залуусыг  нэг улс төрч нь талбайд оч гэсэн бололтой гэжээ.