ОУВС-ын саяхан гаргасан Дэлхийн эдийн засгийн шинэчилсэн тоймд дурьдсанаас үзвэл энэ онд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт саарч 4.6%-д хүрэх төлөвтэй байна.
Эдийн засгийн хамгийн өндөр өсөлт Энэтхэг улсад ажиглагдаж 7.4%-д хүрнэ гэж үзсэн бол Хятадын өсөлт саарч 3.3%-д хүрнэ гэж таамаглаж байна.
Лаос, Мьянмар, Монгол зэрэг улсын өсөлт хамгийн тааруу буюу 2.5%-иас доош өсөлттэй байх төлөвтэй гэж үзжээ!
Азийн бүсийн өрийн дарамт ихтэй байгаа улс орнуудын хувьд төсвийн бодлогоо чангатгахыг ОУВС-ын шинжээчид зөвлөжээ.
Н.Энхбаяр