Элчин сайд У.Нямхүү итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Э.Макронд уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн аж.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлжээ.

Эх сурвалж: "ГХЯ"