Томуу : Амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин
Өвчний эх уурхай : Өвчтэй хүн Нууц үе: 1-5 хоног, дунджаар 48 цаг
Халдвартай үе: Өвчний нууц үеийн сүүлч, эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойш эхний 3-5 хоногт хамгийн их халдвартай. Хүүхдэд 7 хоног байж болно.
Улиралчлал: 10- 4 сард өвчлөл ихэснэ.
Халдвар дамжих зам: Агаар дусал, ахуйн хавьтал
Дархлаа: Халдвар үүсгэсэн “ тухайн вирус”-ийн л эсрэг өвөрмөц дархлаа үүсдэг. Эсрэгтөрөгчийн өөрчлөлтөнд орсон вирусээс хуучин дархлаа нь хамгаалахгүй аж.