Энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхлэхээр болжээ.
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард олгодог бол гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог. Иргэдийн буцаан олголт "ebarimt" системд бүртгэлтэй дансанд орно.