УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: Хамгийн эмгэнэлтэй нь Орос сургагч нарт Монголчуудаа ховлон зааж өгч алуулж, талуулж байсан 37 оны ноход одоо ч байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: 

1992 оны Үндсэн хуулиас хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны цэргийн хүчтэй хамтран хийх цэргийн сургалт, бэлтгэл НҮБ-ын энхийг сахиулах бодлогын хүрээнд, Монгол улс энхийг сахиулагч хүчин илгээдэг улс гэх хувиар явагддаг, ойлгогддог байв.

Харамсалтай нь хойд хөрш хил залгаа улсынхаа хилийн халдашгүй бүрэн бүтэн байдал, тусгаар улсын бүрэн эрхт зарчмыг үл тоон халдан довтолж дайн өдөөснөөс хойш дайтаж буй улстай хамтран цэргийн бэлтгэл хийх нь энхийг сахиулах бус дайны хамсаатан мэт ойлгогдох нөхцөлтэй болж.

Монгол Улсын баруун хязгаарт хийгдэж буй цэргийн сургуулалтыг ажиглавал хоёр дахь халхын голын түүхийг Ховд, Баян-Өлгийд давтаж, Монгол улсыг дайны гупер зон болгож ашиглах Оросын бодлого огт өөрчлөгдөөгүйг илтгэх. Орос Казакстанд Украйн адил довтолвол "Азийн Беларусь"-ын үүргийг Монгол Улс гүйцэтгэх нь гэж олон улсад ойлгогдохоор байна! 

Мөн баруун бүсэд хойд хөршийн эдийн засгийн эрх ашгийг хангах (нүүрс зөөх) босоо тэнхлэгийн төмөр зам тавигдвал уг бүсэд Оросууд ашиг сонирхолоо цэргийн ямар хүчээр хангаж болох бэлтгэлээ бодит газар дээр нь хийгээд авчих шиг боллоо. 

Сануулахад: Халхын голын түүх Монгол Улс газар дээрээ том гүрнүүдийн дайныг хийлгээд, төгсгөлд нь хил орчмын газраасаа алдаж дууссан байдаг. 

Хамгийн эмгэнэлтэй нь Орос сургагч нарт Монголчуудаа ховлон, зааж өгч алуулж талуулж байсан 37 оны ноход одоо ч байна гэжээ.