Ирэх сард Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дорнод аймагт олон жилийн дунджаас их бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгийн нийт нутгаар, Баянхонгор болон Дундговь аймгийн өмнө талаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх урьдчилсан төлөв гарсан аж.

Хур тунадасны хувьд Хэнтий аймгийн нийт нутаг, Төв аймгийн баруун хагаст, Сэлэнгэ аймгийн зүүн болон Дорнод аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас их бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.