Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сармагчны цэцэг өвчнийг (monkeypox) “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарласны дагуу манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг 3 дах удаагаа хийжээ. Ээлжилт эрсдэлийн үнэлгээг ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдан зохион байгуулсан аж.
Эрсдэлийн үнэлгээнд:
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)
ДЭМБ-ын Монгол улс дах суурин төлөөлөгчийн газар
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)
Гаалийн Ерөнхий Газрын төлөөлөл нийт 20 гаруй удирдлага, мэргэжилтэн нар оролцжээ.
Сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэлжээ.