/2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журмын талаар/
• Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR болон RAT-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч ирэх.
• Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.
• Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэх.
• PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.
• PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.
• Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.
• Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.
• Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.
2022 оны 6-р сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй болж, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу хэмээн БНСУ-ын Консулын албанаас мэдэгджээ.