Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас Хюберт Х. Хамфригийн 2023-2024 оны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэлжээ.
Хамфригийн хөтөлбөр нь мэргэжлийн туршлагатай залуу манлайлагчдад АНУ-д ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ АНУ дахь мэргэжил нэгтнүүдтэйгээ бодитой хамтын ажиллагааг үүсгэж, мэргэжлийн харилцаа тогтоох боломжийг олгодог аж.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа 2022 оны 8 дугаар сарын 26-ний Баасан гарагийн 16:30 цаг хүртэл үргэлжилэх аж.