Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна

7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хүдэр, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас усжих Онги болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Зэлтэр, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.