Эдийн засагч Ц.Лут-Очир: "ОХУ-н Газпром өчигдөр Умардын урсгал 1 хийн хоолойн урсгалын хэмжээг 2 дахин багасгаж, хүчин чадлын 20% болгов. Өвлөөс өмнө Европын холбооны хий нөөцлөх төлөвлөгөөг таслах зорилготой үйлдлийн улмаас хийн үнэ 10% өсч 177/мвт боллоо. Жилийн өмнөхөөс 5 дахин өндөр үнэ юм.
Орос шантааж хийдэг л улс болж. Ийм байхад бид Транс Монголын хийн хоолойг зөвшөөрвөл өөрсдийгөө боомилох олсыг бэлдэж өгсөнтэй ялгаагүй. Нүүрсээ нэрээд халаалтын хий, А95, А98 шатахуун гаргах, нүүрсний метан хийгээ соруулаад ашиглах зөндөө боломж бий. Хийн хоолой орж ирвэл манай эрчим хүчний бусад шинэ төслүүд бүгд зогсч, Оросоос бүрэн хараат болно гэдгийг харин Ванга шиг хэлчихье.
Дээр нь Роснефть-д Монголд бензиний жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал яриад байгаа. Тэгвэл Дорноговийн Алтан тэвшийн нефть боловсруулах үйлдвэр ажиллах ч худлаа болно. Оросууд ганцхан жил хямд бензин нийлүүлж үйлдвэрийг унагаад авахдаа сийхгүй. Эрчим хүчний хараат байдлаас гарах хэрэгтэй. Барууны улсууд дэмжье гээд л байгаа шүү дээ" гэжээ.