УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Стэнфорд-ын их сургуульд суралцаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Дэлхийн топ сургуулийн нэг Стэнфорд-ын их сургуулийн олон улсын харилцаа, засаглалын "Draper Hills" хөтөлбөрт өнгөрсөн өвөл 100% тэтгэлэгтэйгээр тэнцсэн бөгөөд өнөөдөр түүний хичээл эхэлжээ.

Тэрбээр "Дэлхийн өнцөг булан бүрээс иргэний нийгмийн байгууллага, төр засаг, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын  төлөөлөл болсон хэдэн зуун хүн материалаа ирүүлдгээс 32 оролцогчийг жил бүр шалгаруулдаг юм байна. 

Энэ хөтөлбөрт монгол улсаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг нар оролцож байсан юм. Stanford University-т байрлаж 3 долоо хоног өдөр бүр 6 цаг хичээлд сууж, орой бүр 40-60 хуудас материал уншиж тархиа цэнэглэж, өөрийгөө хөгжүүлэх гоё боломж. Хөтөлбөрийнхөө тухай гоё мэдээллийг удахгүй оруулах болно" гэжээ.