1941.7.27-ны өдөр бол Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын ЗСБНХУ-ын шүүхээр хэлмэгдэж, цаазлуулсан өдөр билээ. "DENS.MN" мэдээллийн сайтын эрхлэгч Т.Шинэбаярын санаачилгаар түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн 2022.07.09 ний 13:00 цагт "Norphei" art галерeйд нээлтээ хийн, 2022.07.10-ны өдрийг дуустал үргэлжилсэн.
Харин маргааш үзэгч, уншигч та бүхэндээ А.Амар сайдын хөрөг нэвтрүүлгийг dens.mn мэдээллийн сайтын dens.mn пэйж хуудсаараа толилуулах гэж байна. Та бүхэн тухлан сууж, таалан болгооно уу.
Мөн уг үйл ажиллагааны хүрээнд Монгол-Японы төв номын санд бестселлер номуудыг хандивлахаар төлөвлөж байна.