Эдийн засагч Ц.Лут-Очир:
Засгийн газраас төрийн байгууллагыг дэд, орлогч даргатай байхыг хориглож, орон тоо нэмэхгүй байх, цалингаас өөр зардлыг хэмнэх шийдвэр гаргасан. Гэхдээ бодит амьдрал дээр энэ шийдвэр яаж буухыг тааж ядах юмгүй.
Бүтцийн өөрчлөлт нэрээр дургүй ажилтнаа цомхотгож явуулах, цомхотгох ёстой дэд даргадаа тусдаа нэгж үүсгэн байгуулж, газар хэлтсийн дарга болгож, орон тоогоо нэмэгдүүлэх далим болсон. Юун хэмнэлт.
Ковидын 2 жилд хувийн хэвшил ашиг орлогогүй болж, дампуурах дээрээ тулж байхад төрийн байгууллага, компани улам дураараа болж, сонгон шалгаруулалтгүй найз нөхөд, хамаатнаа ажилд авдаг болсон.
АМГТГ-ын дарга Л.Баярмандалын түүх бол зөвхөн нэг жишээ. Ийм хүмүүсийг халж явуулаагүй нөхцөлд сайн өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй дээ.
АМГТГ-ын дарга Л.Баярмандал нь өнөөдрийг хүртэл 2 орлогчоо чөлөөлөөгүйн дээр харин ч эсрэгээр нь хүн нэмж авсан талаарх сэтгэгдлээ Эдийн засагч Ц.Лут-Очир ийнхүү илэрхийлжээ.