“RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022” Олон улсын тэмцээн Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумдын заагт орших Цогтын цагаан байшингийн туурийн дэргэд нээлтээ хийж, 11 төрлийн адал явдал, хурд, авхаалж самбаа, эр зориг сорьсон замын стейжтэйгээр Бүрэгхангай, Гурванбулагийн Цагааннуурт үргэлжлэн , Рашаант сумын нутаг Элсэн тасархайд хаалтын үйл ажиллагаад зориулсан бэсрэг наадмыг зохион байгуулснаар амжилттай өндөрлөжээ.
Нийт 17 мэргэжлийн баг тамирчид оролцож шилдгүүдээ тодруулжээ.
1-р байр Жолооч О.Баярбаатар
Чиглүүлэгч Ж.Амгаланбаатар
Механик Ч.Жамъяанхүү
2-р байр Жолооч Т.Цогбат
Чиглүүлэгч Д.Баттөр
Механик Э.Гантогтох
3-р байр Жолооч Б.Эрдэнэжаргал
Чиглүүлэгч Н.Мөнх-Очир
Механик Э.Түвшинбаяр нар шалгарч цом медалиа гардан авлаа.
Энэхүү тэмцээн нь түүхийн дурсгалт газруудыг таниулан сурталчлах, цөлжилтийн эсрэг олон улсын анхаарлыг хандуулах зорилготойгоор Булган аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ.
Энэхүү тэмцээнд гадны улсын тамирчид ч оролцжээ.
“RFC MONGOLIA 2022” финалийн гараа Төв аймгийн Мөнгөнморьт суманд үргэлжлэн зохион байгуулагджээ.
Мөн энэхүү тэмцээнд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр оролцжээ