Хотын төвөөс 2 км-ын зайд БЗД-ийн 7-р хороонд байрлах гражнуудыг буулган 2 сарын нүүрийг үзсэн ч одоо болтол хот тохижилтын ажил хийж эхлээгүй байгаа аж. Уг замаар явахад бэртэж гэмтэх аюултай нөхцөл байдал үүсээд байна. Энэ тухай нэгэн иргэнээс тодрууллаа.
БЗД-ийн 7-р хорооны иргэн: "Хотын дарга Сумъяабазараа хотын өнгө үзэмжийг сайжруулъя гэх нэрийдлээр уг хэсэгт байсан гражнуудыг зарим эзэд нь зөвшөөрөөгүй байхад буулгаад 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. Одоо хүртэл уг зам дээр хот, тохижилтын ажил хийгдээгүй, бороо ороход нөхцөл байдал улам хүндэрдэг, шонгийн мод хэзээ л бол хэзээ унахад бэлэн болсон. Энэ налуу газарт өмнө нь шат байсан, бас л буулгасан, хөгшид хүүхэд битгий хэл, хэн ч явахын эцэсгүй болгож хаясан. Хэзээ нэг өдөр сайхан болгох байх гэж л найдаж байна" гэлээ.