Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 228 тохиолдол батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 937.971 болж нэмэгджээ.
Илэрсэн тохиолдлуудын:
- 130 нь Улаанбаатар хотод,
- 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дорноговьд 11, Дундговьд зургаа, Өмнөговьд 76, Сүхбаатарт тав бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 158 хүн эдгэрсэн бол одоогоор 6,632 хүн хяналтад байгаа аж.