Эрт илрүүлгийн үзлэгт 241 мянган хүн хамрагджээ

Баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбараас үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өчээ.

Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унасан тохиолдол бүртгэгдсэн. Тэднээс тав нь зөөлөн эдийн гэмтэл авсан бол үлдсэн 21 хүүхэд нь гэмтэлгүй байсан" гэжээ.

Тэгвэл баяр наадмын өдрүүдэд насанд хүрэгчдийн дуудлагад архины шалтгаант дуудлага дийлэнх хувийг эзэлжээ.

Баяр наадмын өдрүүдэд нийт 1674 эх амаржжээ. Түргэн тусламжийн үйлчилгээний 22357 дуудлага хүлээж авсны 551 нь төрөхийнх байсан аж.

Тэгвэл эрт илрүүлэгт өнөөдрийн /2022.07.22/ байдлаар 241 мянган хүн хамрагдаад байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хэлжээ.

Одоогоор томуу, томуу төст амьсгалын замын өвчлөлийн 49.4 хувийг хүүхэд эзэлж байгаа аж.