Нагоя хотын “Долфинс” ордонд 15 өдөр үргэлжилсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Архангай нутгийн хүү Ичиножёо А.Ичинноров /М-2/ 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн 8 дахь монгол сумоч боллоо.
Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-3/-тай барилдаж, түүнийг ёрикири мэхээр ганцаараа башёг тэргүүлж эхэлсэн юм. Одоо Их аварга Тэрүнофүжигийн барилдаанаас шалтгаалж түрүү бөхийн төлөө барилдах эсэхийг шийднэ
Сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшотой учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж хоёулаа 11 даваатай Нагоя башёг дуусгаснаар нэмэлт барилдаангүйгээр Ичиножёо А.Ичинноров анх удаагаа түрүүлж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг Gogo.mn