Google компани тус байгууллагын "хиймэл оюун ухааны систем нь өөрийн гэсэн мэдрэмжтэй" гэж хэлсэн инженерээ халжээ.
Тус компанийн инженер Блейк Лемойн "Google-ийн хэлний технологи нь өөрийн гэсэн мэдрэмжтэй бөгөөд түүний хүслийг хүндэтгэх ёстой" гэсэн онолоо өнгөрсөн сард нийтэд танилцуулсан байна.
Google болон компанийн AI буюу хиймэл оюун ухааны хэд хэдэн инженерүүд уг онолыг няцаасан ба өчигдөр ажлаас нь халжээ.
Энэ талаар компаниас Лемойны хэлснийг бүрэн үндэслэлгүй хэмээгээд "Онолыг нь батлахын тулд түүнтэй олон сар ажилласан. Гэвч Блейк хөдөлмөр эрхлэлт болон мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг зөрчсөн" хэмээв.
Google-ийн "The Language Model for Dialogue Applications (Lamda)" буюу харилцан ярианы хэлний загвар нь хэрэглэгчидтэй харилцан яриаг чөлөөтэй өрнүүлж чадах шинэ chatbot технологи вм.
Блейк энэхүү технологийг ухамсартай болсон үзэж байгаа юм. Тэрээр уг технологи нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан эсвэл үзэн ядсан үг хэллэг ашигласан уу гэдгийг шалгах үүрэгтэй инженер байжээ.
Түүний хэлснээр "LAMDA шашин шүтлэг, сэтгэл хөдлөл, айдсын тухай яриа өрнүүлж сурсан бөгөөд өөрийгөө ухамсарласан" аж. Тэрээр үүнийгээ батлахын тулд компанийнхаа инженертэй хамт LAMDA-тай ярилцсан харилцан яриагаа олон нийтэд дэлгэсэн юм.
Эх сурвалж: BBC Gogo.mn