Энэ долоо хоногийн онцлох долоон үйл явдал

1.    Иргэн Г.Хажидмаа Соёлын сайд Ч.Номинг огцруулахаар хоёр дахь удаагаа шаардлага хүргүүлэв

Тэрбээр соёлын сайд Ч.Номинг үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэх шалтгаанаар 2 сарын өмнө огцрох шаардлагыг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй учир  7 сарын 20-ны дахин шаардлагаа хүргүүлсэн аж. 2.    Төмсний үнэ нэмэгдэв 

Энэ долоо хоногт төмсний үнэ килограмм тутам 1200-1500гаар нэмэгдэж, 4000-4500 төгрөгөөр худалдаалагдах  болжээ.  Энэ тухай холбогдох албанаас тодруулахад шинэ ургацын төмс гараагүй, нөөц дууссан тул ийм үнэтэй болсон гэж хариулжээ. 3.    Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх 4.5 тэрбум төгрөгийн тендер зарлав

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх" нэртэй нээлттэй тендерийг энэ сарын 18-ний даваа гарагт зарлажээ. Тендерийн нийт төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах аж. 4.    Дахин нэг цэрэг амь насаа алдлаа

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 13-ний өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барилгын хашаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба 19 настай, эрэгтэй “Н” гэгч нь амь насаа алдсан байдалтай байна хэмээх дуудлага иржээ. Цагдаагийн байгууллагаас “хохирогч цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн ажээ. 5.    Короно вирустэй холбогдуулан хөл хорио тогтоохгүй. 

ЭМЯ-наас /2022.07.22/ Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээний дүнгээс харахад BA.4, BA.5 хувилбарын эзлэх хувь нийт халдварын 10 орчим байгаа. Цаашид энэ сарын сүүл гэхэд 80-90 хувь руу орно. Омикроны BA.4, BA.5 хувилбар нь сүүлийнх биш гэдгийг анхааруулж байгаа"   бөгөөд олон нийттэй холбоотой хөл хорио тогтоохгүй, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барихыг зөвлөж байна гэж мэдээллэв.6.    5-11 насны хүүхдүүдэд ирэх сараас коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлнэ

Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 настай хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны албан эх сурвалжаас тодруулахад "Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал албажсан. Вакцинжуулалтыг наймдугаар сард эхлүүлэхээр заавар журам, бэлтгэл ажил нь хангагдсан” гэжээ. 7.    Ц.Зориг Монголд ирсэн нь шүүмжлэл дагуулав 

Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг манай улсад ирсэн нь цахим орчин дахь хэлэлцүүлгийн гол сэдэв болов. Тэрээр Монгол хэлээр ярьдаггүй нь Монголчуудын дургүйцлийг хүргэдэг. Тэгвэл байсхийгээд л манай улсад ирж байр аваад түүнийгээ зарчихаад явдаг зэрэг нь бас л иргэдийн эгдүүцлийг хүргэх болжээ. Энэ тухай цахим орчинд нэрт нийтлэлч Баабар, ЕС асан С.Баяр зэрэг зэрэг олон хүн бичжээ.