Азербайжанд манай дугуйчид хувийн болон багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ

Залуу тамирчдаас бүрдсэн Монголын дугуйн холбоо /МДХ/-ны дэргэдэх шигшээ багийн тамирчид 7 дугаар сарын 9-10-нд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртэн Монгол Улсынхаа далбаагаа мандуулжээ.


Тус тэмцээнд 8 орны 14 багийн 79 тамирчид 2 өдөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ. МДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн ОУХМ С.Түмэндэмбэрэлээр ахлуулсан Монголын багаас уулын бөөн гараат 71 км зайн уралдаанд ОУХМ Б.Идэрболд хүрэл медалийн эзэн болжээ. Мөн багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарч, багаараа хүрэл медаль хүртсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг