Ирэх 7 хоногт Дэлхийн эдийн засгийн шинэчилсэн тоймыг ОУВС-аас танилцуулна. Европ, Хойд Америк болон бусад бүс нутагт инфляци хурдацтай өсөж, түүхий эдийн зах зээл бууралттай байна. Европын Төв Банкны ерөнхийлөгч К.Лагарде инфляц өндөр хэвээр байна гэж дүгнэсэн.
Ийм цаг мөчид ОУВС-аас танилцуулах дэлхийн эдийн засгийн шинэ таамаглал таагүй дүр зурагтай байх төлөвтэй байна.
Украины дайны улмаас дэлхий даяар ковидын дараах эдийн засгийг сэргээх боломж алдагдаж, үндсэндээ 2024 оныг хүртэл донсолгоотой, нам өсөлт, өндөр инфляцтай байх болно.
Эх сурвалж: Эдийн засагч Н.Энхбаяр