ЕХ Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг баталжээ

Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц арга хэмжээг баталсан тухай Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен твиттер хуудсандаа мэдээлжээ. 


"Гишүүн орнууд Кремлийн эсрэг бидний чангатсан, урт хугацааны хориг арга хэмжээг баталсан. Би үүнийг сайшааж байна" гэж тэрбээр бичсэн байна. 


ЕК-ын даргын хэлснээр, шинэ багц хориг арга хэмжээ нь ЕХ "хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр хүчтэй шахалт" үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаа тухай "хүчтэй дохиог" Москвад  өгнө. 


Хориг арга хэмжээ ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болно.


Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг ЕХ-ны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид долоодугаар сарын 20-нд баталжээ.


Хоригийн жагсаалтад улстөрчид, цэргийн албан хаагч нар зэрэг 50 гаруй хувь хүн, хуулийн этгээд багтсан байна.


Үүнээс гадна Оросын алт, үнэт эдлэлийг худалдан авах, импортлохыг хоригложээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг