Нэрт нийтлэлч Баабар: Ц.Зориг байсхийгээд л Монгол улсын иргэн боллоо гэсээр ирж байраар шагнуулчихаад бушуу түүнийгээ зарчихаад буцдаг, олон давтагдлаа

Цэдэнбал агсны хүү Зориг саяхан Монголд ирж үүнтэй зэрэгцэн цахим орчинд түүнтэй холбоотой санал сэтгэгдлүүд нилээдгүй хөврөв.

Нэрт нийтлэлч Баабар: 

Би "Юмжаагийн Цэдэнбал" гэж түүний намтар ном бичсэн. Ердөө 400 орчим хуудастай тэнд 450 гаруй эшлэл байгаа. Эх сурвалжгүй юм бичих нь маш хариуцлагагүй хэрэг.Худрагаггүй зарим нэг нь ямарч эх сурвалжгүй юм зохион бичдэг. Энэ нь нэг талаас гэмт хэрэг юм шүү дээ.

Ю.Цэдэнбалын ой санамж муудсан нь аль 70-аад оноос эхтэй. Архинаас болж байна гэсэн эмчийн онош тэр үеэс гарсан, өөрөө ч энэ тухайгаа хувийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.

Том хүү нь Москвад ажилгүй болонгуут ЭЗХТЗ-д Монголыг хариуцсан төлөөлөгчөөр томилоод Монголын иргэн биш учир түр хугацаат Монгол паспорт олгож. Энэ ажлаас гарангуут паспорт хүчингүй болсон. Үүний төлөө Филатова Намсрайг олон оросын өмнө барьж идэхтэй шахсныг Намсрай өөрөө ярьсан.

Ц.Зориг МГУ-д биофизикээр сурсан. Хожим нь би тэр институдэд сурахаар очсон.

Мөнгөгүй болчихдог юмуу? байсхийгээд л Монголын иргэн болохоор ирэв гэсээр байр сууцаар шагнуулаад тэрийгээ бушуу зарчихаад буцдаг. Олон давтагдлаа. Энэ удаа Эрдэнэт өгсөн байхаа.

Ц.Зориг ээжээсээ

-Та яагаад надад монгол хэл сургаагүй юм бэ?

-Ээж чинь монгол хүүхдүүдээс халдварт өвчин авчихана гэж тэдэнд ойртуулдаггүй байсан юм гэж Цэдэнбалын хувийн тэмдэглэлийн дэвтэрт байдаг хэмээжээ.