Прокурор 2022 оны эхний хагас жилд Эрүүгийн хэргийн анхан шатны 7675, давж заалдах шатны 1192, хяналтын шатны 100 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцож, дүгнэлт гаргажээ.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр 415 шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичиж, давж заалдах болон хяналтын журмаар шүүхээр хэлэлцүүлснээс 296 буюу 71,3 хувь нь биелэсэн аж.