Иргэн Г.Хажидмаа өнөө өглөөний 11 цагаас эхлэн МУ-ын соёлын сайд Ч.Номинд огцрох шаардлага хүргүүлэхээр хоёр дахь удаагаа соёлын яамны гадаа ирсэн. 12 цагийн байдлаар соёлын яамны нэр бүхий албан тушаалтнуудаас нэг нь ч гарч ирж, Иргэн Г.Хажидмаагийн шаардлагыг хүлээж авсангүй. Мөн манай сайтын зүгээс мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс соёлын яамны аль нэг удирдах албан тушаалтнаас яриа авах хүсэлт гаргасан боловч хэвлэлийн ажилтан нь мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өглөө. Төрийн байгууллагууд иргэддээ үйлчлэх, хэвлэл мэдээллийн байгууллагад тэнцвэртэй мэдээллийг өгөх ёстой боловч мэдээлэл өгөх албан тушаалтан алга. Энэ үйлдэл нь Соёлын сайд Ч.Номин иргэдийн мэдэх эрхэнд бүдүүлгээр халдаж буй явдал юм.Монгол улс даяар жил бүрийн 7 сарын 10-ны өдрийг Улсынхаа туг, далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарладаг бөгөөд энэ өдөр төрийн албаныхан болон иргэдийн зүгээс төрийн туг, далбаагаа шинэчлэн, дахин залдаг уламжлалтай. Энэ ажил хэргийг манлайлан зохион байгуулах ёстой, соёлын яам, соёлын сайд нь үл тоомсорлон, хуулиа уландаа гишгэж байна. Мөн соёлын сайд Ч.Номин Увс аймгийн Хяргас суманд амарч байгаа гэсэн мэдээллийг Увсын иргэдээс утсаар болон фэйсбүүкийн мессежээр ирүүлсэн.
Бид 3 цаг хүлээж, иргэдийн дунд тугаа шинэчилье хандивын аян зохиосны эцэст соёлын яамныхан өөрсдөө хуучин тугаа шинэ тугаар солилоо.